enkhbayar_92

. 2011-04-04 - Англи хэл сурах зарим зөвлөгөө

Англи хэл сурах зарим зөвлөгөө
1. Гадаад хэл сайн сурах нэг
vндэс нь эх хэлээ сайн сурсан
байх явдал.
2. Сонсох, ярих, унших, бичих
гэсэн дөрвөн чадварын аль нь
чухал вэ гэвэл ярих нь хамгийн
чухал. Ярих процессын эхлэл
нь сонсох чадвар. Мөн дээрх
чадваруудаас аман орчуулгын
чадвар том зvйл бий.
3. Уламжлалт сургалтын гол алдаа нь ярианы чадварыг орхигдуулдаг.
4. Яриа гэдэг бол хэл юм. Харин хэл гэдэг бол ярианы гар юм. Ярих сонсох
чадварыг эзэмшсэн цагт бусад чадварыг олж авахад илvv хялбар болно.
5. Бид дvрмийг ганцаараа, бие даан сурдаг нь буруу алхам. Дvрмийг
харилцан ярилцан, тусгай орчинд олуулаа сурах нь чухал.
6. Англи хэл сурахын тулд бид заавал англиар сэтгэх хэрэгтэй гэвэл тийм
биш. Англиар сэтгэх нь бидний хэл сурсаны дараа дадал зуршилаар болдог
зvйл.
7. Англи хэл сурахын тулд англи, америкийн тvvхийг тодорхой хэмжээгээр
судлах хэрэгтэй.
8. Гадаад хэл сурч байгаа хvн дуудлага, аялагад онцгой анхаарах хэрэгтэй.
Англиар ярих vедээ өөрийн ярианы дуудлага, аялагад анхаарлаа хандуулаад
хэрэггvй. Зөвхөн хэлэх гэсэн зvйлээ зоригтойгоор илэрхийлэх хэрэгтэй.
9. Сонсголын дасгалыг зөвхөн ганцаараа, чимээгvй орчинд, эсвэл лингафон
танхимд хийх.
10. Дараагийн сэдэв рvv орохын тулд өмнө vзэж өнгөрсөн сэдвvvдийг ойлгон
орчуулж өөрийн vгээр тайлбарлан ярьж сурах хэрэгтэй.
11. Англи хэл сурахын нэг чухал vндэс бол байнга дасгал сургууль хийх явдал
байдаг.
12. Үгийг дангаар цээжлэдэг арга учир дутагдалтай. Учир нь амьдрал дээр vг
дангаараа утга агуулах нь ховор. Иймд vгийг өгvvлбэрт байхад нь бусадтай
нь цуг цээжлэх хэрэгтэй.
13. Өгvvлбэрийн хэв маягийг яг өгvvлбэрийг ойлгон өөрийн болгон авдаг тэр л
аргаараа өөрийн болгон тогтоох хэрэгтэй.
14. Хэлний төрлийн олон сурах бичгээр сурах хэрэгтэй. Дvрмийн ном vзэх нь
дvрмийн мэдлэгийг сайжруулах зорилготой.
15. Шалгалтанд зориулан бэлдсэн хэл удахгvй бvдэгрэн алга болдог. Тиймээс
хэрэглэх гэж л хэл сурах хэрэгтэй.
16. Харь оронд очиж хэлийг сурах нь илvv хор хохиролтой. Хил гарахын тулд
их зардал гарна. Гадаад оронд өдөрт дундажаар 11-12 цаг ажиллах бөгөөд
ажил гэр хоёрын хооронд 1-2 цаг зарцуулна гээд тооцвол хаана нь хэлийг
нухах цаг гарах вэ? Мөн англи, монгол хэлээ чөлөөтөй сэлгэн хэрэглэх нөхцөл
гардаггvй. Тиймээс хэл эх орондоо сурах нь дээр.
17. Хэлийг өргөн фронтоор сурдаг. Мөн хэл бол математик биш тул заавал
дараалал шаардахгvй.
18. Хэлийг өөрийн төвшний хvмvvстэй уйгагvй бэлтгэх хэрэгтэй.
19. Англи хэл дээр кино, нэвтрvvлэг, сонин, сэтгvvл сайтар vзэж байх нь
хэлийг өөрийн болгоход чухал.
20. Ямар ч нөхцөл байдалд цэвэрхэн бичлэг бvхий хуурцаг чухал байдаг.
21. Гадаад хvнтэй харилцах нь дадлагжихад нөлөө vзvvлнэ. Гэхдээ тэд англи
хэлийг зовоогvй сурсан тул алдах нь тэдэнд ойлгомжгvй санагддаг.
22. Өөрийн хэлээр уншиж буй мэт тасралтгvй, хичээнгvйгээр унших явцдаа
ярианы болон сонсголын чадвараа нэмэгдvvлэх. Энэ бол амжилтын vндэс.
Өөрөөр хэлбэл яриа болон сонсголын дасгалыг тусад хийлгvйгээр бvгдийг нь
уншлагын дасгалд багтаах хэрэгтэй.
23. Үеэ өнгөрөөсөн хэллэг, vг, өгvvлбэрээс салж орчин vеийн хэллэг бvхий vг,
хэллэгийг сонгох хэрэгтэй .
24. Нэг амьсгалын дасгал нь тасралтгvйгээр тод ярьж сурахад чиглэгдэнэ.
Энэ арга монголоор цагаан лонх тоолохтой адил юм. Нэг амьсгаагаар хэллэг
өгvvлбэрийг олон дахин унших.
25. Гурван хамгийн арга нь цэвэр, тод, тунгалаг ярихад чиглэгдэнэ. Уг арга нь
хамгийн чангаар, хамгийн тодоор, хамгийн хурднаар унших гэсэн зарчим юм.
Дасгал хийхдээ нэг өгvvлбэр болон бэлдсэн эхийг эхлээд чангаар уншиж
эхэлнэ. Энэ таны сонсгол болон ярианы чадварт онцгой нөлөөлдөг бөгөөд
өөрийн алдааг ялган таниж мэдэхэд зориулагдсан. Дараа нь өгvvлбэр, хэллэг,
vгийг тод дуудна. Энэ нь олсон алдаагаа засан дуудна гэсэн vг. Дараа нь
хурдан уншина. Энэ нэг амьсгалын аргатай адил vvрэгтэй. Эцэст чанга, тод,
хурднаар уншина.
26. Хамгийн хялбар vсэг, авиа, өгvvлбэр, хэллэг ер нь бvх зvйлд чухалчлан авч
vзэж уйгагvй хичээлэх хэрэгтэй. Амжилтыг нэг vсэг, нэг өгvvлбэрээс олж авах
болно.
27. Үгийг зөв тодорхой дуудаж сурах нь амжилтын vндэс.
28. Тодорхой хэмжээний vгсийн сан, яриа, өгvvлбэрийн бvтэцийг мэддэг
болсон хойноо дvрэм vзэх нь танд ашигтай. Дvрмийг өөртөө тохиромжтой
байдлаар тайлбарлаж, сурах арга барилаа өөрөө сонгох хэрэгтэй.
29. Чөлөөт цагаараа сурах л таны ганц боломж.
30. Аливааг асууж лавлана гэдэг нь хэлний төвшинг ахиулах сайн боломж.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

gadaadhel

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. санхүү
. сургууль
. мэдээлэл

Найзууд

. tseegii
. Duya
. sainsanaa
. zulaa
. enkhjargal
Бичлэг: 4 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax